Хамтарсан нийтлэл

Club Maya: Гурван мэдрэмжийг нэг дороос

Choco Family2026 оны 8 сарын 316 минут уншинаГэрэл зураг: Сандаг

Club Maya: 3 өөр мэдрэмжийг 1 дороос

Бөөндөө цуглаж, доргимоор санагдсан үед “Night club оръё” гэж нэг нь санал гаргахад эхний гуравт заавал нэрлэгддэг газрын нэг бол CHOCO Metropolis Club. Аливаа үйлчилгээний байгууллага, тэр дундаа, шөнийн клубийг удаан хугацаанд тогтвортой ажиллуулах тийм ч амар биш. Тэгвэл есөн жилийн турш CHOCO-г амжилттай авч явж буй залуус Club Maya хэмээх цоо шинэ концепц бүхий шөнийн клубийг тун удахгүй нээх гэж байна. 

Нээлтийг тохиолдуулан Choco Family-ийн төлөөлөл Н.Эрдэнэбаяр (Эги) -тай ярилцсан юм. Тэрбээр өөрийгөө маркетинг хариуцсан захирал хэмээн даруухан танилцуулаад яриагаа зөвхөн клабийн онцлог, концепцид хандуулахыг хүслээ.  

“Club Maya бол гэнэт мэндэлсэн газар биш. Есөн жил Улаанбаатарын шөнийн соёлыг хэлбэржүүлсэн Choco Family-ийн хамгийн шинэ, хамгийн зоримог алхам”.

Оройн 6 цагт нээдэг 

Шөнийн клубууд хэдэн цагт үүд хаалгаа нээдгийг бидний ихэнх нь мэднэ. Харин Club Maya оройн 6 цагт нээгдэх бөгөөд энэ үеэр таксгүй нэвтрэх боломжтой. Хүн цөөтэй үед хөгжим сонсонгоо Улаанбаатарын шилдэг бармены гарын коктейлийг шимэн сууж яагаад болохгүй гэж? Эдийн засгийн нөхцөл хүнд, бүгд л стресс бухимдалтай яваа энэ цагт гоё хөгжимтэй клаб орж бүжиглэх нь стрессээ тайлах зөв аргуудын нэг байж болно гэж залуус үзжээ. Нээрэн тийм биш гэж үү? 

Өрөө сэлгэх боломж

Гурван өөр концепц, гурван өөр хөгжим, гурван өөр үйлчилгээ, бас уух зүйлийн сонголт. Club Maya хэмээх үндсэн концепцын хүрээнд Jade, Nebula, Maya room гэсэн гурван өрөө бий. Нэг дор гурван өөр газраар үйлчлүүлж буй мэт мэдрэмжийг авах ийм концепцтой клаб одоогоор Монголд байхгүй. Дээр нь эртний маяачуудын домгоос сэдэвлэсэн сонирхолтой коктейлиор уух цэсээ бүрдүүлсний зэрэгцээ хүссэн хүн бүхэнд Cigar Room нээлттэй. 

Jade room-ээр зочлоход эртний маяачуудын соёл уламжлалыг санагдуулам дотоод тохижилт, тэгээд мэдээж маргад ногоон өнгийн гэрэлтүүлэг, уур амьсгал таныг угтах болно. Энд хаус хөгжим зонхилсон коктейль суурьтай орон зайг бий болгохыг залуус зорьжээ. Тиймдээ ч хотын чадварлаг, царайлаг барменууд танд үйлчилнэ гэдгийг Эги онцоллоо. Илүү залуулаг, эрч хүчтэй байдал, бүжиглэх тав тухыг хангах зорилгоор босоо хэв маягаар үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Nebula room буюу сансрын мананцар гэх утгыг илэрхийлэх энэхүү өрөө нь электроник хөгжмөөр сонорыг тань мялайна. Мөн лазераар “буудах” олон өнгө, олон төрлийн таазны онцгой гэрэлтүүлэг нь орчин цагийн хөгжмийн хэмнэлийг таны эд эсэд шингээнэ. Их хотын cool залуусын нэг гэдгээ энд ирж мэдрэх нь байна шүү, кк. Жагсаалтдаа хадгалаад аваарай. 

Maya room нэртэй гол өрөөний хувьд тек, бүжгийн талбай, хана дагасан босоо ширээ, сандал бүхий хэсэг, хагас дугуйрсан тухлаг буйдан бүхий голлох хэсэг гээд бүгд нэг танхимд багтах атлаа өөр өөрийн онцлогийг илтгэх орон зайн ухаалаг хуваарилалттай. Мөн таазанд байрлах олон төрлөөр гэрэлтэх мушгирсан, урсдаг гэрэлтүүлэг нь  эртний маяачуудын хэв маягийг санагдуулам интерьертэй хосолсноор орчин цаг, футуристик хэв маягтай сүлсэн өвөрмөц шийдэл болж чадсаныг онцлох хэрэгтэй. 

Н.Эрдэнэбаяр: “Би хэл шинжлэлч мэргэжилтэй. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйчээр суралцаж байна. Хүмүүс намайг шөнө унтдаггүй, алкохоль байнга хэрэглэдэг гэх мэтээр бодох нь энүүхэнд. Ер нь лаунж, бар, ресторан, шөнийн клуб бол алкохоль хэтрүүлэн хэрэглэдэг газар биш. “Харин шөнийн клуб гэдэг ‘Хөгжим дуусахаас өмнө — хүн жинхэнэ өөрөөрөө байдаг тэр л газар’. Ийм л газар хүн стрессээ тайлдаг. Энэ бол их хотын соёлын нэг хэсэг - идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгодог орон зай”.

Түүнийхээр сайн Night Club-ийг илтгэх 3 зүйл.

  1. Сайн хөгжим
  2. Сайн уух зүйл
  3. Сайн орчин (Сайн зохион байгуулалттай заал + Сайн байршил).

9 жилийн тасралтгүй өсөлтийн “НУУЦ” 

“Сайн хамт олон, тогтвортой байдал, байнгын эвент зохион байгуулах” гэж Эги хариулж байна. Нээрэн анзаарвал, CHOCO Metropolis Club байнгын эвенттэй байдаг аж. Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн орноос голдуу зочин DJ-үүд хүрэлцэн ирж Choco-г доргиодог. Нэг ёсондоо, хүмүүсийг уйдаадаггүй ээ гэсэн үг. Тогтмол эвент, сонирхол татахуйц тоглолтууд бол Choco Family-ийн амжилтын нэг хэсэг. 

Choco Family-д ямар газрууд багтдаг вэ?  

Club Maya | Choco Metropolis Club | Foxie Beer House | Choco Drink House (Хуучнаар Amigo Drink House) | Choco Karaoke (VIP) | Adore Restaurant | Chocolate Lounge

Холбогдох нийтлэл

Ask About Health · 08.28

“Хамгийн том буруутан”

Бид нэг хүнсийг хэтэрхий буруутгаж байна уу?

Унших
Urban Citizen · 09.05

Их гүрний хүн

Бямбын Ренчингийн ач хүү Дэнзэнтэй Сүхбаатарын талбайн бэлд уулзав

Унших
Urban Trend · 08.26

Халуун зуны халуухан тренд юу болон тогтов?

Загварын салбарын завгүй зөгийнүүдийн урсгалд өчигдөрхөн л өсгийт дотуур оймс өмсөх нь “ Nerd ” чиглэл байсан бол өнөөдөр хамгийн загварлаг залуусын сонголт болчихлоо гэж үү?

Унших