Urban Trend

Халуун зуны халуухан тренд юу болон тогтов?

О.Булган - Монголын мэргэжлийн Стилист, имиж консалтантын холбооны тэргүүн, фэйшн дизайнер2026 оны 8 сарын 262 минут уншина

1910-1930 оны хооронд суурь нь тавигдсан ч 2010-д оноос дэлхий даяр хүчээ авсан “Минимализм”-н эрэн үе нэгэнт ноён оргилоос бууж “Individualism” бүхнийг гартаа авсан гэхэд хилсдэхгүй . Үүний нөлөөгөөр хар цагаан саарал өнгөний хослолыг олон төрлийн тод өнгөнүүд хүчтэйгээр сөрөн гарч ирж загварын салбарын хоржоонтой хийгээд сахилгагүй салхийг улам өдөөсөн юм.

Эртний Ромын эзэнт гүрний үед центурионууд хөлөө хамгаалж, дулаан байлгахын тулд өнөөгийн оймстой төстэй “udones” хэмээх зүйлээ гладиатор шаахайтайгаа хамт өмсдөг байсан. XV зууны Японд уламжлалт гуталтайгаа хоёр салаа хуруутай tabi оймс өмсөх нь түгээмэл байжээ.Харин нүүдэлчин соёлтой монголчууд бид эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал өмсдөг байсан тул оймсны загвар , гоо зүй талаас ач холбогдол өгөх нь үл ялиг бага мэт анзаарагддаг.

Харин өнөө цагт миний чиний , манай танай гэлтгүй дэлхий даяр “Fashion trend” -г цаг алдалгүй дагадаг түнийг бүтээдэг загварлаг залуусын төлөөлөл болох GenZ олон өнгийн оймс триког өндөр өсгийт, сандаал, углааш гээд л бүх зүйл дээр хослуулан өмсөх болж.  Үүний үр дүнд Fendi, Miu Miu, Dior  зэрэг олон брэндүүд сүүлийн үеийн загварын шоудаа сандаалтай оймс өмссөн моделиудыг танилцуулсан.

Гэхдээ энэ нь заавал өөрийн хэв маягаа орхиж, дургүй зүйлээ өмс гэсэн үг биш.

Жүжигчин Rebecca Hall, Morgan Spector нартай ажилладаг стилист Bailey Moon, өөрөө ч хар слайд шаахайгаа хар оймстой өмсөх дуртай нэгэн бөгөөд:

“Оймс бол зүгээр нэг хэрэгцээ биш, бас загвар бүрдүүлэх хэрэгсэл болж чадна.”

гэж хэлжээ. Ялангуяа энгийн Birkenstock бус, платформ эсвэл өсгийтэй сандаалтай хослуулахад илүү тохиромжтой. Bombas, Sock Candy, Tabio зэрэг брэндүүдээс олон төрлийн сонирхолтой оймсны жишээг харж болно.

Халуун зуны халуухан хувцаслалтдаа өнгөлөг мөн загварлаг “details” нэмж зуныг илүү сонирхолтой өнгөрүүлээрэй.

Холбогдох нийтлэл

Ask About Health · 08.28

“Хамгийн том буруутан”

Бид нэг хүнсийг хэтэрхий буруутгаж байна уу?

Унших
Хамтарсан нийтлэл · 08.31

Club Maya: Гурван мэдрэмжийг нэг дороос

Choco Family-ийн шинэчилсэн гурван орон зайг үзлээ

Унших
Urban Citizen · 09.05

Их гүрний хүн

Бямбын Ренчингийн ач хүү Дэнзэнтэй Сүхбаатарын талбайн бэлд уулзав

Унших